УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар маргааш буюу энэ сарын 25-нд бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Иймд маргааш “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон, зах худалдааны төвүүд амарна.

Харин “Бөмбөгөр” худалдаан төв, “Sunday” плаза, Барс зах хуваарийн дагуу ажиллана.

Мөн маргааш бүх нийтээр амрах өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.