Энэ  сарын 26, 27-ны өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын нэрэмжит го ба шёоги шатрын тэмцээн”-ийг тус Элчин сайдын яам, Монголын Го-гийн холбоо, Монголын Шёоги шатрын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулна. Энэ жил Го-гийн Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээн 13 дахь удаагаа, Шёоги шатрын Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээн 7 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа юм. Тус тэмцээнд нийт 50 гаруй тамирчид оролцох юм байна.