Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам талбайн хальтиргаа гулгаа, цас мөсийг арилгах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 21-23-ний өдрүүдэд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ийн зам талбайн 45 үйлчлэгч цэвэрлэгээ, үйлчилгээг нь хариуцдаг Бээжин, Денвер, Эрхүү, Алтайн гудамж, Циркийн хойд хэсгийн явган болон авто замын цасыг өглөөний 06:00 цагаас орой 18:00 цаг хүртэл ажиллаж, бүрэн цэвэрлэлээ. Тэд нийтдээ 410 мянган мкв талбайн цасыг цэвэрлэсэн бөгөөд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ийн хог тээврийн машинууд 56 тонн цас тээвэрлэсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн хэмжээнд авто замын хальтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Энэ дагуу Бээжин, Эрхүү, Денвэр, Алтай, Бэлхийн гудамж, Тоосгоны үйлдвэрийн нийт 28 км замд 47.5 тонн давс цацжээ. Мөн гэр хорооллын өгсүүр, хальтиргаа үүсдэг замууд, орон сууцны хорооллын сүүдэр болон өгсүүр газруудад цацах давсыг хороод, болон СӨХ-дод хүргүүлсэн бөгөөд хальтиргаа үүссэн тухай бүр цацаж байна. Өнөөдрийн байдлаар дүүрэгт 29.8 тонн тусгай бодис, 50 тонн давс бэлэн байна.