Бөмбөгөр Барс зурган илэрцүүдУИХ-аас энэ сарын 17-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Уг хуулинд нэмэлт, өөрчлөлт орсноор жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг байхаар болсон билээ. Энэ жилийн тухайд энэ өдөр бямба гаригт тохиож буй тул урагшлуулан, баасан гаригт амрах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, бүх нийтээр амрах шийдвэр гаргасны дагуу өнөөдөр бүх нийтээр амарч байна.

Харин томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарийг хүргэж байна. Өнөөдөр Нарантуул, Хархорин, Да хүрээ зах амарна. Харин “Бөмбөгөр” худалдааны төв, “Sunday” плаза, Барс зах, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, Хүчит шонхор зах хуваарийн дагуу ажиллах юм байна.

Эх сурвалж: www.dnn.mn