Хятад буюу Дундад Иргэн улсын зүгээс Монголын тусгаар тогтнолыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Тийм учраас Хятадын эрх баригчид Монголчуудыг өөртөө татахын тулд хятад эрчүүдийг монгол охид хүүхнүүдтэй гэр бүл болохыг дэмжиж байв. Энэ нь алсдаа монголчууд хятадад уусахад ч хүрч болзошгүй байдлыг бий болгож байсан юм. Бидний өвөг дээдэс Хятад хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх, Хятад хүнтэй ураг барилдахгүй байх зарлиг, Засгийн газрын тогтоол гаргаж байсан юм. Улмаар их удирдагч Ю.Цэдэнбал эх орноосоо Хятадуудыг олноор нь хөөн гаргаж байсан түүхтэй. 

1. Богд хаантан 1913 оны 6-дугаар сарын 17-нд монгол хүн, хятад хүн хоорондоо ураг барихыг үүрд цаазлах хэмээсэн зарлиг буулгаж байжээ.

“Дотоод газрын иргэн дотоод, гадаад засгийн зэргийн газрын Монгол эм охиныг гэргий болгон авч болохгүй. Зоригоор өгөх ба авах нь буй бөгөөс хүнд гэрчлэн гаргаваас авсан гэргийг нөхрөөс хагацуулж төрхөмд эгүүл. Эзэрхэж ураг бололцуулсан монгол, хуулиас зөрсөн иргэнийг өөр өөрийн гурваад сарын дөнгө дөнгөлүүлж, өдөр дүүрсний хойно зуугаад ташуур занчиж, иргэнийг дам дамаар уг нутагт хүргүүл. Харъяат захирах тайжийг гурван ес мал ав. Харъяат засгийг байцаахыг алдсан хууль ёсоор зургаан сарын пүнлүү хас. Хэрэв харъяат тайж, засаг өөрөө байцаан гаргасан нь болбоос хэлэлцэхийг хэлтрүүлэгтүн”
Олноо өргөгдсөний гуравдугаар он таван сарын арван дөрвөн (1913.06.17)
Ийнхүү Богд хаантан 1913 оны 6-дугаар сарын 17-нд монгол хүн, хятад хүн хоорондоо ураг барихыг үүрд цаазлах хэмээсэн зарлиг буулгажээ. Энэ зарлигийг ажиглахад монгол хүн, хятадаас бусад гадаадын ямар ч улсын харъяат нартай гэр бүл болохыг огт хориглосонгүй. Зөвхөн хятад хүнтэй ураг холбохыг хориглон онцлон анхааруулсан байна.  Уг нь манжийн хааны зарлигаар XVIII зууны үед хятад, монгол хүмүүс хоорондоо ураглахыг хориглосон боловч 1890-ээд оны эцсээр Шинэ Засгийн Бодлого хэрэгжүүлж эхэлмэгц энэхүү хоригийг цуцалснаар хятадууд, монголчуудтай гэр бүл болох нь эрс олширсон байна. Иймээс Богд хаантан үүнийг анхаарч тусгай зарлиг буулгасан нь тухайн үедээ маш зөв шийдвэр байсан гэж үзэж байна. Учир нь энэ зүйлийн үрээр монголчууд хятад үндэстэнд уусахаас сэргийлж өгсөн нь лавтай билээ. 

 Хятад иргэдийг Монголын хил хязгаараар дураар нэвтрүүлэхийг хориглох тухай Ардын Засгийн Газрын тогтоол.

Олноо Өргөгдсөн арвангуравдугаар он есөн сарын арван бөгөөд Европын арван сарын арван есны өдөр Ардын Засгийн Газраа хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон гучин наймдугаар хурлын бичиг.

. . . Гуравдугаар зүйл. Бүх цэргийн зөвлөлийн газраас, Дотоодыг хамгаалах газраас тус улсын хязгаар дотор хуучин оршин суугаа ба шинэ нэмэн ирсэн хятад хүн үлэмжхэн болсон учир урьд энэ мэт иргэд шургалан ирсээр самууныг өдөөсөн ба эдүгээ энэ мэт үлэмжхэн ирэх нь эцэст харшлалтай болуужин хэмээн машид болгоомжлох тул хязгаараас нэвтрэн ирэгсдийн шударга самууныг хянан сэргийлэх тухай тогтоосон дүрмийг залруулан засах зэргээр үлэмжхэн тооноос хасч цөөтгөх болох эсэхийг заан тушааж дагаж явуулмуй хэмээн ирснийг тус зөвлөлийн гучин дөрөвдүгээр хурлын долдугаар зүйлд хэлэлцээд эл зүйлийн хэргийг харъяат газраас хянан болгоомжилж мэдүүлсэн нь нэн зүйтэй боловч тус зөвлөлийн газраас дангаар эрхлэн шийтгэх хэрэг хараахан бус тул хэрхэн болговоос зохихыг Засгийн Газраа явуулж түүгээр гүйцэтгэн шийтгүүлвээс зүйтэй хэмээн хэлэлцсэн учрыг гаргаж байцаан толилуулж гүйцэтгэн шийтгэнэ үү хэмээн уг бичгийг хүргүүлэн ирснийг хэлэлцээд энэ хэрэгт Дотоодыг хамгаалах газрын хянан төлөвлөсөн нь маш зүйтэй тул уг дүрмийн доторх аль зүйл ангийг хэрхэн залруулж шударга самууныг ялган салгаж хятад хүн нэмэн ирэхийг нарийн чанд болгох зэргийг урьдаар Дотоодыг хамгаалах газраас хянан төлөвлөж ирүүлэн жич тогтоох явдлыг Бүх цэргийн зөвлөлийн газраас зохих газраа тушааж гүйцэтгэхээр тогтов.

 

1966 оны хавар  их удирдагч Ю.Цэдэнбал Монгол улсад олноор орогнож байсан Хятадуудыг галт тэргэнд суулган Бээжин рүү албадан гаргаж байсан.  

 БНМАУ- ын Ерөнхий сайд Ю. Цэдэнбал Манж Чин Улсын үеээс Монголд 150 жилийн турш буюу, 1963 он хүртэл суурин амьдарсан Хятад иргэдийг
1. 1963 онд анхлан бөнөөр нь нийслэл Улаанбаатараас албадан гаргасан бол.
2. 1966 онд " Энэ Монгол чинь одоо Хятадын арми байна уу? Хятад ажилчид байна уу? -дахин арга хэмжээ авах хэрэгтэй болж" хэмээн СНЗ- ийн хурал дээр ширүүнээр хэлээд Хятадуудыг албадан гаргах тушаал Сайд нарын зөвлөлөөр батлууласнаар. тухайн үеийн НАХЯ, арми, цагдаа нарийн нэгдсэн хүчээр олон мянган Хятад иргэдийг өмссөн хувцастайн Төмөр зам Вокзал дээр бөөнөөр нь ачин нутаг буцаасан. Энэ  үеээр Хятадууд эсэргүүцэн гартаа байгаа бүхнээрээ зэвсэглэн Төмөр замын Вокзал дээр том хэмжээний цуст зодооныг өрнүүлсэн ч цэрэг цагдаа нарын дайралтанд дарагдан нутаг буцсан билээ. Хятадын удирдлага болох Мао Зедун, Жоу Энь Лай нар "Нөхөр Ю.Цэдэнбал дипломат ёсыг уландаа гишгэж байна." гэх мэтээр шүүмжилсэн өнгөтэй захиа илгээсэнд манай орны удирдагч Ю.Цэдэнбал: "Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно" гэсэн хариу илгээсэн талаар түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

 

Үүнээс гадна Өвөрмонголчуудыг Хятаад алдахгүйн төлөө хичээж байсан нь түүхэн эх сурвалжид бичигдсэн байдаг бөгөөд Маршал Чойбалсан ихийг хийж байжээ. Түүхийг сийрүүлбэл,  их Монголыг нутаг дэвсгэрээр нь хоёр хэсэгт хуваасан явдал /ЗСБНХУ-ын хамгаалалтанд орших Гадаад Монгол, БНХАУ-ын бүрэлдэхүүнд оруулсан Өвөр Монгол/ амьсгаа хураан хураатал нь Чойбалсангийн сэтгэлийг шаналгаж байв. Тэднийг нэгэн улсын хил хязгаарын дотор нэгтгэх явдал түүний өдрийн бодол шөнийн зүүд болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны шувтрагаар зөвлөлт монголын армиуд Гадаад Монголтой нэгтгэхээр төлөвлөж байсан Өвөр Монголын бараг бүх районыг эзлэн авах үед, за одоо бүх юм Кремлийн гарт байна, Кремль хүслээ л бол газрын зураг дээр Их Монгол улс гараад ирнэ гэж бодогдож байжээ.  1946 оны хоёрдугаар сарын 22-нд Сталин Молотов хоёр Чойбалсанд Монгол улсаас зөвлөлтийн цэргийг гаргах Зөвлөлт-Монголын гэрээг танилцуулахад маршал тийм зүйл хэрхэвч битгий хийгээч гэж гуйгаад өөрийн зүгээс Өвөр Монгол болон Хянганы нэгдсэн муж дахь монгол омог ястны дунд ажил явуулах тухай асуудал тавьжээ. Ярианы тэмдэглэлээс үзвэл “Чойбалсан, нутаг дэвсгэрийн хувьд Хятадын бүрэлдэхүүнд ордог монголчуудын суурьшсан нутаг районуудад байдал ямар байгаа талаар танилцуулав. Чойбалсан, эдгээр районуудад монгол хүн амын дунд монголчуудын нутаг дэвсгэрийг Хятадаас салган, тусгаар тогтносон Монгол улсыг байгуулахад бэлдсэн суртал ухуулгын ажлыг явуулах шаардлагатай гэж үзэж байлаа. Чойбалсан хэлэхдээ, одоогийн байдлаар БНХАУ нь Өвөр Монгол, Хянганы хувьд хандахдаа дундыг баримталсан байдалтайгаар хандаж байна гэв.

1949 оны намар Сталин Рица нуурын эрэгт амарч, Чойбалсан хажууханд нь Новый Афон дахь зусланд байжээ. Маршал гэргий, хүүгийнхээ хамт нуурын эрэгт байсан удирдагчийнд хоёр хоног зочилжээ. Тэнд нь мөн Берия, Микоян хоёр байв. Зоогийн ширээний ард Хятадын тухай яриа өрнөжээ. Тэр өдрүүдэд БНХАУ тунхаглаад байв. Сталин: “Далбайн дээр нь таван таван хушуу байх юм. Тэр нь ямар учиртай юм бол?” гэж асуусанд Чойбалсан“Бүгд найрамдах улсад нь багтсан таван үндэстэн” гэснээ ширээний эзэнрүү сүрхий харснаа: “Тэдний дотор бас монголчууд байгаа шүү” гэжээ. Маршалыг дагалдаж явсан Шарав хожим нь Б.Ширэндэвт ярьснаар бол Чойбалсан тэр өдөр хэд хэдэн удаа Өвөр Монголын талаар яриа өдөх гэсэн боловч Сталин яриаг өөр сэдэврүү шилжүүлээд байжээ. Маргааш нь Чойбалсан нөгөө л сэтгэлийг нь зовоосон зүйлийнхээ тухай ярих гэсэнд Сталин: “Чи наадахаа надтай биш Мао Зэдунтэй ярь” гэж хэлжээ. 

Х.Чойбалсанг Москвад эцсийн амьсгалаа хураахад Монголын ард түмэн эмгэнэн гашуудаж цагаан сарын идээ будаагаа хурааж байсан ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байлаа. Тэрээр хүсэн мөрөөдөж байсан элэг бүтэн нэгдсэн Монгол улсаа байгуулж чадаагүй ч бүрэн эрхт, тусгаар тогтносон БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС-ыг бидэнд үлдээгээд тэнгэрийн орондоо заларсан билээ

Маршал Х.ЧОЙЛБАЛСАНГИЙН ТҮҮХ ӨГҮҮЛСЭН ЗУРГУУД

МОНГОЛ УЛСЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН

ЦЭРГИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧ БАЙХ ҮЕИЙН ЗУРАГ

 ЖАНЖИН СҮХБААТАРЫН ХАМТ

ЦЭРГҮҮДИЙНХЭЭ ДУНД

 

 

СҮХБААТАРЫН ХӨШӨӨН НЭЭЛТ ДЭЭР

АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ

ТЭР БОЛ ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БАЙСАН ЮМ

АРД ТҮМНИЙХЭЭ ДУНД

 ЗАЛУУХАН Ю.ЦЭДЭНБАЛЫН ХАМТ

ДАЙНЫ ГАЛ ДУНДУУР ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЖ БАЙЛАА

ТЭР ЗӨВХӨН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АМЬДАРСАН

 

Энэ бол та бидний тусгаар улс гэдгийг баталсан түүхэн эх сурвалжийн зөвхөн нэг хэсэг. Бидний тусгаар тогтнол, цус цэвэх байлгахын  төлөө эцэг өвөг дээдэс ингэж анхаарч байсныг та бид мартах учиргүй.