“Хил хамгаалах ерөнхий газар” Баянзүрх дүүргийн 4-р хороонд байдаг. Тус газрын хашаанд хүн нас барсан байна гэсэн мэдээлэл 11-р сарын 26-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна.  Мэдээллийн цагдаагийн байгууллагаас шалгахад Хил хамгаалах газрын хогийн цэг дээр БЗД-ийн “Нийтийн үйлчилгээний газар”-ын ажилтан БЗД-21 хороонд суух У /эр.27н/ нь “Мitsubishi Fuso” автомашинд хог ачиж байгаад тус автомашины өргөгч татлаганд толгойгоо хавчуулж нас барсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.