2016 оны 11 дүгээр сарын 26, 27-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 661 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 523 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 81 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. Амралтын өдрүүдэд автобусны жолооч нар аваар осол гаргасан. Тухайлбал,  

БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 13-ын автобусны буудлын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS  маркийн автобусны жолооч Б нь мөн компанийн JEA 800 D  маркийн троллейбустай мөргөлдөж зорчигч 46 настай эмэгтэй Н гэмтсэн. Мөн СХД-ийн нутаг Москвагийн гудамж 5-н шарын автобусны буудлын замд Тэнүүн огоо ХХК-ны H.Aero City  маркийн автобусны жолооч С нь явган зорчигч 28 настай эрэгтэй М-ийг мөргөж  гэмтээсэн байна.