Манай сайт 2016.09.24-ны өдөр “МИАТ ХК-ны коммериний захирал Т.Батчулуун, автомашины ченж хийдэг байсан түүний багийн найз Баясгалан, ХБНГУ дахь МИАТ-ын төлөөлөгчийн газрын дарга Дорждэрэм нар үгсэн хуйвалдаж их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгагдаж байна" гэх мэдээлэл хүргэсэн билээ.

Тодруулбал дээрх нэр бүхий иргэд онгоцны зорчигчийн үйлчилгээнд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг Герман улсад бүртгэлтэй “S………………..” гэх хуурамч байж болзошгүй компанийг шалгаруулсан байна. Ингээд тендер нэрээр МИАТ ХК-д гурван еврогийн үнэтэй дарсыг 8 еврогоор нийлүүлж, борлуулан их хэмжээний орлого олсон байна. Олсон орлогыг Монгол улсын хоёр иргэний данс руу шилжүүлсэн байжээ.

Улмаар Г.Батчулуун, Дорждэрэм нар банкнаас 1.5 тэрбум төгрөгийг бэлнээр нь гаргах гэж багаад үйлдэл дээрээ баригдсан байна. Г.Батчулуун 2014 онд залилангийн хэргээр хуулйн байгууллагад шалгагдаж байсан.” Гэх мэдээлэлийг хүргэсэн.  Үнэнийг мэдээлсний төлөө  МИАТ ХК-ны коммериний захирал Г.Батчулуун нь нэр бүхий сэтгүүлчдийг цагдаад өгч шалгуулсан. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчид иргэн Г.Батчулууныг гүтгээгүй үнэнийг мэдээлсэн  болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Учир нь  иргэн Г.Батчулуун нь тухайн үед Эрүүгий цагдаагийн газарт шалгагдаж байсан нь үнэн болно. Иргэн Г.Батчулууны мөнгө угаасан байж болзошгүй энэ хэргийг харъяалалын дагуу АТГ-т шилжүүлсэн бөгөөд бид энэ талаар үнэн бодитоор мэдээлэх болно.  

Ийнхүү цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдийг шалгах шаардлагагүй гэж үзэхэд иргэн Г.Батчулуун нь нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг. Шүүгч захирамж гарган түүний нэхэмжлэлийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Сэтгүүлчийг мэдээлэл бэлтгэсний төлөө ийнхүү цагдаа, шүүхээр айлгах гэсэн энэ үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхээр байгааг сануулж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 139-р зүйлд  Сэтгүүлчийн хуульд нийцсэн үй ажиллагаанд саад хийвэл хуулийн  хариуцлага хүлээх талаар тусгасан байдаг.  

139.1.Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

139.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заажээ.

Нөгөө талаас сэтгүүлчийг цагдаа болон шүүхэд дуудаж байгаа нь бусдын ажилд төвөг удаж байгаа нэг хэлбэр гэдгийг анхааруулж байна.

www.Dorgio.mn сайтын редакци