"Мөнх-Өлзий" энтертайнментийн бүтээл "Надын аав мангар" Уран сайхны кино энэ сарын 25-ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийлээ. Өнчирч үлдсэн аав хүү хоёрын тухай энэхүү кино нь 50 минутын турш хөгжилтэй үйл явдлаар үзэгчдийг инээлгэсэн ч харин үлдсэн 20 гаруй минутын турш танхим дүүрэн үзэгчидийг ихэр татан уйлуулж чадлаа. Эх, үр, эцгийн хоорондох торгон нарийн холбоосыг хөндөж уяхан сэтгэлтэй Монголчуудын сэтгэлийг хөдөлгөж байв. Кино үзсэн үзэгчид нээрээ л нэгийг бодогдууллаа шүү хэмээн нулимсаа арчин гарч ирцгээж байлаа. Энэхүү киног үзсэн үзэгчид хэдийнээ өөрсдийн нүүр ном хуудаснаа ЖИНХЭНЭ УЙЛУУЛДАГ КИНО хэмээн нэр өгөөд амжсан байна.