Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарынхан урлагийн их наадмаа хийж авъяас билэг, онгод мэдрэмж, ур чадвараараа урлагийн зургаан төрөлд өрсөлдөж шагналтнуудаа тодруулаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр ХЭВЛЭЛМЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙНИХ НААДАМ-ын шилдгийн шилдэг оролцогчдыг тодруулах эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа 19:00-цагаас болох юм.

   Гала тоглолтонд төрөл тус бүрт тусгай болон шагналт байр эзэлсэн оролцогчид оролцохын зэрэгцээ урилгаар “Хурд” хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг,  Uvertura хамтлаг, ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучид оролцох юм. Ийнхүү монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолтонд салбар нэгтнүүдээ болон эрхэм үзэгчдийг урьж байна.

  Гала тоглолтын тасалбар Нийслэлийн Улаанбаатар чуулгын кассаар 10.000 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд  захиалгыг  8800-4147, 8900-4147 дугаарын утсаар лавлаарай. 

Сонирхуулахад өнгөрсөн өдрүүдийн шалгаруулалтын мэдээллүүдийг ЭНД дарж унших боломжтой.


Та
 бүхнийг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn