Манай сайт өмнө энэ сэдвээр хөндөн эмнэлэгийн байрыг эрүүлжүүлэх байр болсныг эсэргүүцэн байр сууриа илэрхийлж байсан билээ.

Тэгвэл өчигдөр “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” зохион байгуулагдаж, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо. Энэхүү хэлэлцүүлгээр биеэ авч явж чадахааргүй болсон иргэдийг хуучин журамд нь шилжүүлж эрүүлжүүлэх байранд хүргэж байхаар болжээ.

2014 оноос эхлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт хүргэдэг хууль хэрэгжиж эхлээд байсан юм. Энэхүү хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам хамтран зохион байгуулжээ.