Хамгийн олон бөхийг нэг дор барилдуулж, Гиннесийн номд бүртгүүлэх үйл ажиллагааг өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ жилийн наадмын үеэр Монголд 5000  биелгээч бүжиглэснээр Гиннесийн номд орох төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ ажлыг Монголын биелгээний холбоо зохион байгуулж буй бөгөөд ардын язгуур урлагийн өв соёлыг тээгчдийг бүртгэхээс гадна аймаг, сумын дунд сургуулийн дуу хөгжмийн багш, сурагчдад биелгээний үндсэн хичээлүүдийг зааж эхэлжээ.

Дашрамд дурьдахад, уран гимнастик хийхэд дунджаар 2000 хөдөлгөөн шаардагддаг бол биелгээ 4000 орчим хөдөлгөөн дээр суурилдаг юм байна.