Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний баталж, танилцуулсан билээ. Ингэснээр хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт цаашид тогтвортой мөрдөгдөхөөр болсон.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа:

- Нийслэлийн сурагчдын:

1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
  • VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

- Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
  • VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;

3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног;

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.