Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь Фридрих Эбертийн сантай хамтран энэ сарын 29,30-ны өдрүүдэд Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдийг чадвахижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Нийгмийн Aрдчилал Монголын Эмэгтэйчүүдийн  Холбооноос өнгөрсөн сонгуулиудад  бэлтгэлээс эхлээд санал хураалт болох хүртэлх бүх үйл ажиллагааг төлөвлөлт, зохион байгуулалттай явуулсны үр дүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь орон нутаг болоод нийслэлд чамлахааргүй бүрдэжчадсан юм.

Хоёр өдөр үргэжилсэн энэхүү сургалтаар аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх арга замуудыг хэлэлцэн, санал бодлоо солилцлоо.