Манай улсад Дельфинүүдийн тоглолт, үзүүлбэр болж байгаа. Өчигдөр урлагынхан хүрэлцэн ирж үзсэн юм. Сэтгэл хөдлөл хамгийн ихтэй хүмүүс бол урлагынхан.

Тиймдээ ч таатай хүлээн авч дельфинүүдийн ухаантай, хүнийг ойлгож, зураг зурж, тоглож байгааг харсан тэд шагшин, магтаж байсан юм. Мөн реппер Gee дельфинүүдтэй хамт дуулж үзэгч олныг баясгасан нь нийт үзэгчдэд болон хүүхдүүдэд тун ч их таалагдаж байлаа.

Энэхүү үзүүлбэр тоглолтыг Гадаад харилцааг дэмжигч байгууллага “Тэнгэрийн Модун” ТББ-ын захирал Г.Батхүү болон хамтран ажиллаж байгаа бүх хүмүүс баярласан талархснаа урлагынхан маань дамжуулсан юм. Дельфинүүд нь энгийн усанд байх боломжгүй мөн тэдний хоолыг ОХУ-аас авчруулж манай улсад тоглогдож байгаа гэдгийг дурдъя. Тиймээс сэтгэлийн баяр баясал өгөхийн тулд хичээн ажиллаж байгаа тус байгууллага болон хамтран ажиллаж байгаа бүх хүмүүст уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Мөн “Тэнгэрийн Модун” төрийн бус байгууллагаас  тоглолтыг  үзэх хсэлтэй ч  амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдийн төлөөлөл болгож 97-р сургуулийн сурагчид мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд уг тоглолтыг үзүүлснээр онцлог болсон юм.

 

 

Уншигч та ч гэсэн их ажлын засвараар зав гарган хань, үр хүүхдүүддээ үзүүлж, гэр бүлээрээ сэтгэлийн баяр баясал мэдрээрэй. Шинжлэх ухаанд дельфинүүдтэй хамт байснаар аз жаргалыг мэдэрдэг гэдийг нотолсон юм. Ингээд ажлын бус цагаар амралтыг ая тухтай өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхний өмнө нээлттэй гэдгийг дуулгая.

Тоглолт, үзүүлбэр нь 12-р сарын 11 хүртэл тоглогдох юм байна. Дуусахад хэдхэн хоног үлджээ.

Даваа, мягмар гаригт амарч бусад өдрүүдэд тоглогдоно. Лхагва, пүрэв, баасан гаригт 18 цагаас, бямба, ням гаригт 12:00, 15:00, 18:00 цагуудад тоглогдож байна. 

Тус тоглолтын тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн кассаар болон Улсын Их дэлгүүрийн зүүн хаалган дээр билетийн касс байрлуулан худалдаалж байна. Тасалбарын үнийн хувьд 3 нас хүрээгүй хүүхдийг үнэ төлбөргүй оруулж, үзүүлж байгаа. Гэхдээ /Төрсний гэрчилгээ/ заавал авчирсан байх шаардлагатай. Тасалбарын хувьд хүүхэд, том хүний билет гэж байхгүй. Зөвхөн эгнээнээс хамаарч тасалбарын үнэ өөр, өөр байгаа. 9,10-р эгнээ 15.000, 7,8-р эгнээ 18.000, 4,5,6-р эгнээ 21.000, 2,3-р эгнээ 24.000, 1-р эгнээ 30.000 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа. Дельфинтэйгээ ойртох тусам үнэ жаахан нэмэгджээ.

 

М.Буянжаргал

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15