Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүний анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Ирэх онд батлагдсан төсвөөс агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх, сайжруулсан зуухаар хангах, шахмал түлшээр хангахад тус тус зарцуулахаар төлөвлөсөн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

Түүнчлэн агаарын бохирдлын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн яамдад цаашид авах арга хэмжээний төслийн саналыг дараагийн долоо хоногийн Лхагва гарагт ирүүлэх үүрэг өгсөн байна.