2016 оны 12 дугаар сарын 03,04-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 533 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 426 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 17 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 20 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал, ХУД-ийн нутаг Интермед эмнэлгийн зүүн замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 50 орчим насны нэр, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон.

СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, 32-ын уулзварын замд T.Prius маркийн авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй С-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан хэргийг Замын цагдаагийн албанаас шалгаж байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.