Сангийн яам Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн сангийн ажилтнуудыг мэргэшүүлэх зорилготой, санхүүгийн албаны ажилтнуудын чадавхыг сайжруулах, мэргэшүүлэх сургалтын тасралтгүй хөтөлбөрийн хүрээнд энэ удаа Дундговь аймгийн санхүүгийн албадын ажилтнуудад зориулсан сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

Сургалт хөтөлбөрийн дагуу Дундговийн санхүүчид, Сүхбаатар дүүрэгтэй танилцаж, дүүргийн орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар туршлага судлах уулзалтаар эхэллээ.

Уулзалтыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа нээж, энэ удаагийн сургалтанд нь амжилт хүсч, өнөөдөр тохиож байгаа санхүүчдын өдрийн мэндийг дэвшүүлэн, ажлын өндөр амжилт хүслээ.

Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Алтансувд дүүргээ танилцуулж, Засаг даргын хот, нийтийн аж ахуй тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр хийгдсэн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл өгөв.

Мөн Дундговийн санхүүчдээ төлөөлөн аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат нутаг орныхоо тухай мэдээлэл өгч, албан хаагчдаа танилцууллаа.

Тэд Засаг даргын Тамгын газрын бүтэц, нэг цонхны үйлчилгээтэй танилцаж, ажил үүрэг нэг мэргэжилтэн бүрийн ажилтай нарийвчлан танилцаж, туршлага солилцож байна.