Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өчигдөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа гурван өдрийн турш үргэлжилж шилдгийн шилдэг оролцогчдоо тодруулж Болор цом, Мөнгөн шагнал, “Дархан нэхий” ХК-ны 300.000 мянган төгрөгний эрхийн бичгийг гардуулсан билээ.

Урлагийн их наадмын Ерөнхий зохион байгуулагчаар нь “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, Дэмжигч байгууллагаар "Дархан нэхий" ХК, "Нийслэлийн Улаанбаатар чуулга", "Мөнгөн ганзай" ХХК нар ажилласан юм.

Тус наадмын ГАЛА тоглолтод урилгаар “Хурд” хамтлаг,  МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг,  поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг "Uvertura" хамтлаг мөн НУБЧ-ын "Хангарьд" найрал хөгжимчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн оролцож ая дуугаа өргөн үзэгчдийн сэтгэлийг догдлуулж тэдний сонсох дуртай дуугаараа сонорыг нь мялаасан.

Энэхүү арга хэмжээг хааж Хөгжмийн зохиолч, Төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийнхан шинээр мэндэлсэн "Би үнэний дуу хоолой" хэмээх хүндэтгэлийн дууг анх удаа тайзнаа эгшиглүүлсэн юм.

Тус Дууны үгийг МУСГЗ Ү.Хүрэлбаатар бичиж, аяыг Хөгжмийн зохиолч, Төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат зохиосон билээ. 

   photo IMGM8978_zps11f3a9e0.jpg  photo IMGM8970_zpsb4888a3a.jpg  photo IMGM8951_zps007362b8.jpg  photo IMGM8922_zpsc14b286b.jpg                                    photo IMGM8608_zpsaf05669a.jpg  photo IMGM8607_zpscda00849.jpg  photo IMGM8605_zps6770f762.jpg  photo IMGM8596_zps466b6c8a.jpg  photo IMGM8585_zps189946e5.jpg  photo IMGM8581_zps50162062.jpg             photo IMGM8514_zpsd6f81172.jpg                   photo IMGM8420_zps2e54cdb4.jpg   photo IMGM8416_zpsaf7c983e.jpg                 photo IMGM8190_zps25ea786d.jpg  photo IMGM8176_zps1b44f0ff.jpg            photo IMGM8110_zps2e8f20f7.jpg   photo IMGM8084_zps3aee3033.jpg           photo IMGS8024_zps785e8ec0.jpg  photo IMGS8010_zps0e4fea02.jpg   photo IMGS8000_zpsb144684a.jpg