Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө -11 хэм бол шөнөдөө -19 хэмийн хүйтэн байна. Багавтар үүлтэй, салхи 6м/с байна. 

 

 

 

Баруун аймгуудын нутгаар: 5-6,10-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. салхи Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

 

 

Төвийн аймгуудын нутгаар: 5-6,10-нд нутгийн баруун хэсгээр, 7,11-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5,7,10-11-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 5,10-нд ихэнх нутгаар хүйтэн суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 8-нд нутгийн зүүн хагаст бага зэрг хүйтэрнэ.

 

 

Зүүн аймгуудын нутгаар: 6-7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. 11-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 5-8-нд 9-14м/с, 11-нд 15-17 хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 8,11-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.   

 

 

Говийн аймгуудын нутгаар: 7-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 5-7,10-11нд зарим газраар 12-14м/с, Арц богдын өврөөр түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 8-9нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.