2016.12.10, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11


ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР


ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

 

Аргын тооллын: 2016.12.10, Бямба гараг


Наран ургах шингэх: 08.31-16.59


Үс засуулбал: Эрхтэн хурц болно


Барилдлага: Үл тохирох


Шүтэн барилдлага: Сансар

 

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн.

 

Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуагалавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.