Өчигдөр "Зууны мэдээ" сонины хэвлэлийн хурлын танхим мэдэгдэл хийж, Ардчилсан намд буцаж элсэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн Л.Гүндалай өөрийн биеэр энэхүү өргөдөлөө хүргэн өгнө гэж байсан билээ.

"Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалайгийн  энэхүү өргөдлийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хүлээн авсан бөгөөд өргөдлийг ярилцаад хариу өгнө гэсэн мэдэгдэж байсан билээ. 

Гэвч түүний өргөдлийг Ардчилсан нам хүлээж авсангүй. Энэ тухай Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Л.Гүндалайгийн өргөдлийг хүлээж авах боломжгүй” хэмээн жиргэжээ.