2016.12.11 / БИЛГИЙН ТООЛЛЫН 12

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.

Наран ургах, шингэх: 08.34-17.03

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Хий

Аргын тооллын 12 сарын 11, Адъяа гараг. Билгийн тооллын 12, Гоё хүүхэн одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.