Улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн тэмдэглэлт баярын өдрүүдтэй. Тэр баяраа тэмдэглэх мөн л өөрийн гэсэн дэг жаяг, ёс жудагтай. Манай Улсын хувьд тэмдэглэлт баяр маш олон бий. Худал ярьсан хүнд бараг өдөр бүр нэг баяр тохиж байдаг гэлтэй. Хамгийн өргөн дэлгэр ач холбогдол өгч тэмдгэлэдэг баяр бол яах аргагүй Шинэ жилийн баяр юм.

Холбоотой Зураг

Өмнөх жилүүдэд баярын үеэр ёслолын буудлага буюу пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсан.

Тиймээс цагдаагийн байгууллагаас шинэ жилийн үеэр пиротехникийн хэрэгслийн ашиглалтад анхаарч, хяналт тавьж ажиллаж байна. Мөн иргэд, байгууллага шинэ жилийн баярынхаа ёслолын буудлагыг зөвшөөрөлтэй компани, мэргэжлийн операторчин, инженерүүдээр хийлгүүлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг хэлж байна.