МАН-ын  бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна.  Бага хурлын 33 гишүүнийг сонгосны дараа Ерөнхий нарийн бичгийн даргын сонгох санал хураалт боллоо. МАН-ын ЕНБД-д одоогийн  үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг нэр дэвшүүллээ. Түүнтэй генсекийн төлөө өрсөлдөх хүн гараагүй. Улмаар Д.Амарбаясгалан МАН-ын ЕНБД боллоо.