2016.12.12 / БИЛГИЙН ТООЛЛЫН 13

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Жаргал ирнэ.

Наран ургах, шингэх: 08.35-17.02

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 12 сарын 12, Сумъяа гараг. Билгийн тооллын 13, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.