Эрүүл мэндийн салбарын бүхий л мэдээ, нийтлэл дагнан бичиж, нэвтрүүлэхийг зорьж яваа сэтгүүлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аян хэрэгжүүлэхээр болсныг дуулгаж энэ талаараа уулзаж ярилцсан юм. Энэ үеэр сэтгүүлчдын клубыг эргэн сэргээх ингэсээр тус салбарын ерөнхий ойлголттой болох цаашлаад шат дамжлаггүйгээр мэдээлэл олж авахад дөхөм болгох арга замын талаар ярилцаж, үүнийг салбарын сайдад дамжуулана гэдгийг хэллээ. Мөн энэ үеэр “Бат гэрэлт үйлс" ТББ, “Оюуны дархлаа” ТББ хамтран жил оны босгон дээр 1000 хүүхэд баярлуулах талаар санал, санаачлага солилцсон юм.

Шинэ жилээр 1000 хүүхдийг эрүүл бэлгээр дархлаажуулах "Эрүүл бэлэг - Эрүүл хүүхэд" 2016 аян эхэлсэн. Энэхүү аяны зорилго нь эко бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг баярлуулж  биеийн дархлааг нь дэмжиж 1000 бяцхан зүрхийг догдлуулахыг хичээж байгаагаа аяныг санаачлагч “Бат гэрэлт үйлс" ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Ундрах хэлсэн юм. Мөн нийслэлийн хүүхдийн эмнэлэгүүдийн ачаалал 2-3 дахин нэмэгдсэн энэ үед багач атугай дэм болохыг хүссэн гэлээ.  

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд нийт 1145 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Аянаар СХД, БЗД-ийн хүүхдийн эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд дархлаа дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг бэлгийг гардуулах юм.

Хүүхэд багачуудын маань хувьд эмчилгээнээс бусад цагт эмнэлэгт хийх зүйл байдаггүй. Иймээс үлгэрийн, буддаг ном, IQ хөгжүүлэх тоглоом зэргийг бэлгэндээ багтаах зорьж хэвлэлийн компаниуд нээлттэй гэдгийг хэллээ.

Уг аяныг "Бат гэрэлт үйлс " ТББ-ын санаачилгаар эхлүүлсэн бөгөөд 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дээрх эмнэлгүүдээр өвлийн өвгөн, цасан охин айлчилж, хүүхдүүдэд бэлэг тараах юм. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид болон хүүхдэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг үйлдвэрлэдэг хувь хүн болон албан байгууллагууд болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжиж, аянд нэгдэж хамтран ажиллахыг тэрбээр урилаа.

"Эрүүл бэлэг- Эрүүл хүүхэд" аянд нэгдэхийг хүсвэл та "Бат гэрэлт үйлс" ТББ-ын фэйсбүүк хуудаст нэгдэж, 99106580, 89008516 дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.

М.Буянжаргал