Энэ жилийн хувьд бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн дэгдэлт ихээхэн нэмэгдэн эмнэлэгт ч ачаалал их байгаа билээ.

Харин ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 0-5 насны хүүхдүүдэд харьяа дүүргийн өрхийн эмнэлэгүүдээр ханиадны эмийг үнэ төлбөргүй тараахаар болжээ. Энэхүү ажилд агаарын бохирдол хамгийн их буюу утааны бүсэд оршин суудаг гэр хорооллын хүүхдийг түлхүү хамруулахаар төлөвлөжээ.