Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авах боломж бүрдсэн билээ. Энэхүү зээлийг арилжааны банкуудаар дамжуулан өнгөрсөн сарын сүүлээр олгоно гэж байсан ч өнөөдрийг хүртэл олгож эхлээгүй.

Тэгвэл албаныхны мэдээллээр өнөөдрөөс эхэлж  хоёр арилжааны банкаар дамжуулан олгох юм байна. Энэ  хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байна. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ.. Дашрамд дуулгахад оюутны сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг болох 70000 төгрөгийг авах боломжгүй юм байна.