АН-ын даргад нэр дэвшигчид нэрсээ бүртгүүлэн сунгаандаа бэлдэж байгаа билээ. Тэгвэл тус намын даргад нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгдсэн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын нөхөр Х.Тэмүүжин жиргээгээр зад шүүмжлээд авчээ.

Тэрбээр Ж.Батзандангийн талаар твиттерт, "Ахыгаа төрийн нарийн болгох гээд АН-ын Засгийг МАН-тай нийлээд унагачихдаг хүн намын дарга болвол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй" хэмээн жиргэжээ.

МАН-тай нэгдэн 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцоруулахад АН-аас ганцаараа кноп дарсан түүнд экс хууль зүйн сайд тийм ч сайн биш бололтой