Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149-р тогтоол,  Нийслэлийн засаг даргын 2009 оны 662-р захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны  27-р тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл”  нэгдсэн арга хэмжээг 2016 оны 12 дугаар сар 15-ны өдрөөс ирэх сарын 01-ны өдрийн хугацаанд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар, МХГ, пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг ААН-үүдийг оролцуулан  уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах  дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, , пиротехникийн хэрэгсэл борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна.