100 жилийн өмнө Монгол хүнийг балласан Буддын шашиныг өнөөдөр дахин гаргаж ирж сүүлдээ бүр “Майдар” бурханы хотхон байгуулна гэж буй бол Доод хүмүүсийн маассыг улам томруулж хоцрогдсон орон болгох гэсэн тархи угаалт.

Яагаад мэдлэг боловсролын хотхон барихгүй мухар сүсэг дэндүү бүдүүлэг амьдрал руу шамдаж хөрөнгө мөнгө үрэн таран хийнэ вэ? Тэр их хөрөнгө мөнгөө хойч үеийнхээ боловсролд яагаад зарцуулж болохгүй гэж.

Яагаад технологийн хотхон босгож олон шинэ ажлын байр бий болгосон үйлдвэр компануудын хотхон байгуулж болохгүй гэж. Азийн Хятад, Өмнөд Солонгос, Япон гэх мэт орнууд Далай ламыг шүтэж, бурхан шашинаар гайхуулж Майдар байтугай Буддагийн хотхон байгуулж болох л байсан.

Гэтэл тэд Буддаг биш мэдлэг боловсролыг сонгосон. Яагаад тэд Буддын шашнаас хол вэ гэхээр хүн ардыг мухар сүсэгтэй болгож ямар ч хөдөлмөрийн чадваргүй болгохоос татгалзсан. Буддизм мухар сүсгээр тархи мунхруулж хоосон болгодог тул Азийн хөгжилтэй орнууд Буддын шашинд биш мэдлэг боловсролд суралцсан.

Майдар бурханд мөнгө зарахын оронд автомашины үйлдвэрт мөнгө зарцуулж болно шүү дээ. Өмнөд Солонгос ердөө л 20 жилийн дотор дэлхийн автомашины үйлдвэрүүдийн дотор томоохон өрсөлдөгч болж чадлаа шүү дээ. Өмнөд Солонгос “Hyundai” автомашин үйлдвэрлэсэн бол Монголчууд яагаад дэлхийд үнэлэгдэх автомашин жишээлбэл “Khangai” эсвэл “Khentei” нэртэй автомашин үйлдвэрлэж болохгүй гэж.

Хэн Монголчуудыг юу ч чадахгүй тул Майдар бурханаа шүтээд л бөө нартаа мөргөөд л мухар сүсэгтээд л яруу найраг уншаад л бэлэгдэл яриад л түүх нэртэй үлгэр домогт үнэмшээд л явцгаа гэж тушаагаад байна вэ?

Энэ зун Улаанбаатар хотоор дүүрэн Буддын шашны улаан нөмрөг нөмөрсөн гадаад дотоодын эрэгтэй эмэгтэй халзан толгойтой хүмүүс жагсаалаараа явцгаахыг бүгдээрээ харцгаасан. Ядаж байхад яр гэгчээр яахаараа өөрийнхөө оронд үнэгүй болсон тэр орнуудын хамгийн адгийн тэндээ ажиллаж амьдрах чадваргүй хүмүүс Улаанбаатар хотоор дүүрч бидний хөгжилд саад хийнэ вэ. Үүнийг зогсоох цаг болсон шүү дээ.

Төрийг шашнаас салгаж чадсан орнууд л хөгжсөн байна шүү дээ