Нийслэлийн зам хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хоёр сарын өмнөөс баруун, зүүн 4-н зам, Гэсэр сүм, Саппорогийн уулзвараар баруун гар тийш гэрлэн дохио харгалзахгүйгээр уулзвар нэвтэрдэг болсон. Ингэснээр авто замын ачаалал 10-40 хувиар буурсан гэж НЗДТГ-аас мэдээлсэн юм. Иймээс дахин 11 уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэх боломжтой болж байгаа юм. Энэ журам маргаашнаас эхлэн хэрэгжинэ.

Баруун эргэх тусгай тэмдэг байршуулсан уулзарууд:

  • 32-ын тойргийн уулзвар

  • 100 айлын уулзвар

  • Дарь-Эхийн уулзвар

  • Тасганы овооны уулзвар

  • Эх нялхасын уулзвар

  • Төв шуудангийн уулзвар

  • 10 дугаар хорооллын уулзвар

  • 120 мянгатын уулзвар

  • АПУ-ын хойд уулзвар

  • ТЭЦ III арын уулзвар

  • Баруун 4 зам буюу Амарсанаагийн уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэдэг болно.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн албаны судалгаагаар уулзвар нэвтрэхдээ машинууд гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ. Мөн тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгах аж. Гэхдээ дээрх уулзваруудад тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь жолооч нарт давуу эрх олгохгүй. Зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой юм байна.

М.Хатанаа