АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл дүрэмд заасны дагуу бямба гарагт 16.00 цагт дуусгавар боллоо. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын экс дарга Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, М.Чимиддорж гэсэн зургаан эрхэм нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлсэн билээ.

АН VI их хурлын төлөөлөгчид намын даргаа орон даяар бүх гишүүүдээсээ сунгаагаар сонгох шийдвэр гаргасан. Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор Ардчилсан намын даргын сонгуулийн хороог 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа юм.

Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг, дүүрэг, сумын 339 салбар хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа.

Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй. Нэр дэвшигчдэд үнэмлэхийг өнөөдөр гардуулна.