"Омбол" ХХК элэгний С вирүсийн олон улсад болон Монгол Улсад эмнэлзүйн судалгаагаар үр дүн нь баталгаажиж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Харвони эмийг ЭМД-ын хөнгөлөлтөөр олгож эхэлсэн талаар өнөөдөр мэдээллээ.

“Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын “Gilead Sciense” компанийн Харвони эм ууж, элэгний С вирүсээс бүрэн ангижирсан хүний тоо даруй 5000 гарчээ. Манай эмч нарын судалгаагаар Харвони эмийн үр дүн нь 99 хувьтай байгаа нь олон улсын түвшний судалгааны үр дүнтэй адил байна" хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б. Мөнхдэлгэр хэллээ.

Тэрбээр, “Элэгний С вирүсийн халдвартай тэмцэх талаар Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж, ЭМД-ын хөнгөлөлт олгох болсон нь чанартай, үр дүнтэй эмийг олон хүн уух боломж бүрдлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн тогтоолын дагуу Харвони, Хепсинат-ЛП эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж олгож эхэллээ. 300 ам.доллар буюу 750 мянган төгрөгийн үнэтэй эмийг 210 мянгаар хөнгөвчилснөөр иргэнд 550 мянган төгрөгөөр гар дээр нь очих юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 350 мянган төгрөгийн үнэтэй Хепсинат-ЛП эмийг 140 мянган төгрөгийн хөнгөлөлттэй худалдаанд гарна" гэв.

Мөн өнгөрөгч 9 дүгээр сарын 9-нөөс 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд Харвони, Хепсинат-ЛП эмийг худалдан авсан иргэдэд ЭМД-аас эмийн үнийн буцаан олголт хийнэ.

Эмийн буцаан олголт авахын тулд овог, нэр, регистрийн дугаар, /иргэний үнэмлэхний хуулбар/, холбогдох утасны дугаар, буцаан олголтын мөнгийг авах банкны нэр, өөрийн нэр дээрх дансны дугаарыг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвд өөрийн биеэр авчирч өгөх эсвэл [email protected]и-мэйл хаягаар явуулах боломжтой юм.

Хөнгөлөлттэй үнээр эм авах гэж буй иргэд Иргэний үнэмлэхний хуулбар, Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, Эмчийн жор, Эмийн үнэ тушаасан баримт бүрдүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 7000-0042 утсаар лавлах боломжтой.