Өнөөдөр "UBS" телевизийн байранд Миний дуунууд-2013 тоглолтын талаар Л.Балхжав МУУГЗ, Пентатоник наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч, "UBS" телевизийн Ерөнхий захирал, Ж.Баяр МУСГЗ, "UBS" телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, Х.Хүрэлбаатар МУСГЗ, яруу найрагч, сэтгүүлч, Ш.Гүрбазар МУСГЗ, яруу найрагч, сэтгүүлч,Д.Ганболд "G энтертаймент" студийн продюссер, "STAR" телевизийн захирал, Г.Цоггэрэл ҮДБЭЧ-ын захирал нар хэвлэийн хурал хийлээ.

Хөгжмийн зохиолч Л.Балхжав "Миний дуунууд" концертийг анх 1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо сонсогч түмэндээ өргөн барьж байсан түүхтэй. Үүнээс хойш тасралтгүй 15 жилийн турш шинэ содон уран бүтээлүүдээрээ сонсогч түмэнтэйгээ учран золгож баясал, цэнгэл, ухаарлыг уран бүтээлүүдээрээ дамжуулан түгээсээр ирсэн юм.

“Миний дуунууд” концерт нь жил бүр өвөрмөц онцлог, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагддаг. Тухайлбал, Монголын рок поп хөгжмийн салбарын авьяаслаг, чадварлаг дуучид Л.Балхжав хөгжмийн зохиолчтой хамтран бүтээсэн шинэхэн уран бүтээлүүдээ тайзнаа эгшиглүүлдэг билээ.

Мөн үе үеийн хит болсон онцгой уран бүтээлүүдээ өөр ямар ч тоглолтонд дуулалгүй зөвхөн “Миний дуунууд” концертын гурван үдэшт зориулан нөөцөлдөг тухай яриа дуучид, уран бүтээлчдийн дунд бий.

Тэгвэл энэ жилийн тоглолтод Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Чингис хаан хамтлагийн удирдагч Д.Жаргалсайхан, МУГЖ Зууны манлай поп хатагтай дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Т.Ариунаа, МУГЖ дуучин Б.Дашдондог, МУГЖ дуучин Г.Ариунбаатар, МУГЖдуучин Ө.Уянга, МУГЖ дуучин У.Уранчимэг, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү, МУСГЗ, сэтгүүлч хөтлөгч, яруу найрагч Ш.Гүрбазар, СТА Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, СТА хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, дуучин С.Наран, Б.Баярцэцэг, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Камертон, Номинталст, 5л/ее1уто1юп, 3 охин, Мотив хамтлаг, Ытуегзе Вез! Зопдз наадмын шилдэг оролцогчид, УАДБЧ-ын бүжигчид, ЦДБЭЧ-ын дуучид, ХБК-ийн симфони оркестр, бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус тоглолтонд оролцоно. Тоглолтонд оролцох уран бүтээлчид ямар дуугаараа сонсогч түмнийхээ сонорыг мялаахыг очиж үзээд, мэдрэх л үлдлээ.

Энэ жилийн “Миний дуунууд-2013” тоглолт жил бүрийн намрын энэ л гурван үдэш танхим дүүрэн үзэгчтэйгээр, тасралтгүй нижгэнэх алга ташилтан дунд зохион байгуулагддаг. Харин энэ жилийн тоглолтын онцлог 15 жилийн ой гэдэг утгаараа өмнөх жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа аж.

Хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн тоглолтыг энэ олон жилийн хугацаанд монголын нэртэй сэтгүүлч, хөтлөгчид хөтөлсөөр ирсэн юм. Энэ уламжлал ч энэ жил хадгалагдана.

Дуунд дуртай Монгол түмний сэтгэлийн цангааг тайлах дуу хөгжмийн их чуулган – Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2013” тоглолтонд үзэгч таныг урьж байна. Тоглолт 2013 оны 11-р сарын 07,08,09-ний өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдана.

Д.Ана

 

 

  photo IMGM9281_zps77fffe71.jpg  photo IMGM9269_zps15c65aa4.jpg  photo IMGM9266_zpsefe7dc1b.jpg  photo IMGM9263_zps44fc991b.jpg  photo IMGM9256_zps06b8d912.jpg  photo IMGM9254_zps6875aaea.jpg  photo IMGM9250_zps5f1c0651.jpg  photo IMGM9249_zpsf9ffe76e.jpg  photo IMGM9242_zpsecb7bc00.jpg   photo IMGM9236_zps36b42027.jpg   photo IMGM9230_zps3506075b.jpg  photo IMGM9229_zps282fded1.jpg   photo IMGM9214_zps2f7f4e91.jpg  photo IMGM9211_zpsfc1d94b5.jpg  photo IMGM9210_zpsca1e05b3.jpg  photo IMGM9209_zpsce6ad9d9.jpg