Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн талаар албаныхан мэдээлэл өгсөн. 


Мөн үүнээс гадна энэ сарын сүүлээр  цас их орсон газруудад -50 хэм хүрч хүйтрэхийг анхааруулсан. Гэтэл энэ мэдээлэл ташаа болохыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлсэн байна. Л.Оюунжаргал хэлэхдээ “Цаг агаар -50 хэмд хүрдэг гэсэн мэдээллийг хүрнэ гээд мэдээллээд байгаа юм. Уур амьсгалын утгаараа Дархадын хотгорт 45-50 хүрдэг гэсэн уур амьсгалын мэдээн дээрээ бичсэнийг ингэж ташаа мэдээллэж байна” гэсэн байна. 


Өнгөрсөн арваннэгдүгээр сард сүүлийн 10 жилд ажиглагдаагүй хүйтрэлт болсон бол энэ  сард харьцангүй цаг агаар тогтнуун байна гэж албаны хүн мэдээлэл өгсөн байна.