Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар, тусшай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажилуулдаг газруудын  судлагаанд тулгуурлан 2016.11.22-29-ний өдрийн хугацаанд таван дүүргийн найман цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг дайчлан шалгалтын ажлыг явуулсан байна.

Хууль бусаар, тусгай зөвшөөрөлөгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 газрыг шалгаж, харъяалах прокурорын зөвшөөрлөөр 19 газрын автомат тоглоомын 149 ширээ бусад эд зүйлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133-р зүйл хураан авах, нэгжлэг хийх журам, 134-р зүйл эд хөрөнгө битүүмжлэх заалтыг тус тус үндэслэн хураан авч, Эрүүгийн тусгай ангийн 243.1 дэхь хэсэгт заасан зүйл ангиар 16 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байна. Эрүүгийн хуулийн 234.1-д “хуулиар хориглосон  мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан  бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчилах ял шийтгэнэ” гэж заасан.  Өөрөөр хэлбэл автомат тоглоомын газар ажилуулдаг этгээдүүдийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзвэл дээрх төрлий ял оногдуулах юм.

Одоогоор  тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажилуулдаг зургаан газарт шалгалтын ажиллагаа хийгдэж байна.