Улсын Филармониос зохион байгуулдаг шинэ жилийн баярт зориулсан хамгийн олон уран бүтээлчдын баг бүрэлдэхүүнтэй “Snow MeLody” тоглолт 2016 оны 12-р сарын 23-нд Соёлын төв өргөөнд II дахь жилдээ үзэгч, сонсогчдынхоо нижгэнэсэн алга ташилт, баярын уур амьсгал, сэтгэл хөдлөлийн дунд амжилттай тоглогдлоо.

Тус тоглолтод урилгаар Хөдөлмөрийн баатар, АЖ Б.Зангад “Сүлд модны наадам” уран бүтээлээ дуулж, Зууны манлай эстрадын дуучин МУГЖ Б.Сарантуяа өөрийн “Хайрласан сэтгэл” дуугаа Морин хуур чуулгын “Ятгын квартет”-тэй  дуулсан нь үзэгч, сонсогчдодоо барьсан нэг том бэлэг байлаа.

Мөн улсын Филармонийн нэгдсэн найрал хөгжмийн шинэ жилийн дууны цоморлиг бүтээлүүдүүд нь тоглолтын чимэг, гол онцлог болж байлаа. Ийнхүү улсын Филармонийн уран бүтээлчдийн авьяас чадвар, сэтгэл шингэсэн шинэ жилийн тоглолт үзэгч, сонсогчдодоо хүрч үдшийг хамтдаа өнгөрүүллээ.