Г.Ундармаа Эрүүл мэндийн тэргүүний ажилтан боллоо
2016/12/26
Жүжигчин Г.Ундармаа өнөөдөр “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд зургаа дахь эмнэлгээ тохижуулж дуусган хүлээлгэн өглөө.
Тэрээр энэ удаа Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварласан юм.
Өмнө нь тэрээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуун дахь салбар амбулаторын Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулсан.
Мөн “Өргөө амаржих газар”, "Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын болон ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан билээ.
Түүнчлэн 2013 оноос хойш “Итгэлийн танхим” төрийн бус байгууллага нь 40 хүүхдийн иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөөг тохижуулжээ.
СЭТГЭЛ, ЗҮТГЭЛД · 2016/12/26
ТАНЬ ГҮНЭЭ ТАЛАРХАЖ БАЙНА. ШИНЭ ОНОО САЙХАН УГТААРАЙ.
yndarmaad bainga talarhaj yabna!!! · 2016/12/26
Undarmaad bainga talarhaj yabna?ard tymniihee telee hiij baigaa ajil chini baharhaltai uils tanii ajil ylam jigyyrleh bolno!