“Мобиком” корпорацийг тойрсон хэл ам сүүлийн жилүүдэд тасрахгүй байгаа боловч эднийх үйл ажиллагаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжид огтхон ч санаа зовдоггүй. Учир нь тэд өндөр төлбөр авч, хэрэглэгчдээ хохироогоод олон жил болж байгаа.  Өмнө Мобикомын асуудлыг ШӨХТГ шалгахад дараа төлбөрт  нэлээд зөрчлүүд илэрсэн байдаг. Тухайлбал, тус компани нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг аж. Холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байжээ. Мөн хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх м-ссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг зөрчил илэрсэн түүхтэй.

Тэгвэл бусдын урмыг хугалсаар байгаа Мобиком өнөөдөр мөн л хэрэглэгчдийнхээ тэвчээрийг барж хохироож байна. Тодруулбал, өнөө өглөөнөөс хойш Мобикомын сүлжээ тасраад одоо болтол ирээгүй байна. Сүлжээтэй гэсэн тэмдэг гарч байгаа ч гаднгаас огт дуудлага ирэхгүй, гадагшаа дуудлага гарахгүй байгаа юм. Гэхдээ өмнө нь ингэж, сүлжээ тасрана гэж мөн л мэдэгдээгүй хэрэглэгчидээ хохироож байгаа юм. Сүүлийн үед утас гэдэг хүмүүсийн чухал хэрэглээ болсон, утасны сүлжээгүй болсноос үүдсэн хохирлыг хэн хариуцах бэ. Ер нь сошиалаар Мобигоос бүр мөсөн татгалзья гэдэг уриа явж байна.

Г.Наран

zaluu.mn