Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойн баяр өнөөдөр тохиож буй. Эл өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба,Улсын аварга Г.Эрхэмбаяр,Улсын арслан Н.Батсуурь,улсын арлсан П.Бүрэнтөгс,улсын арслан Э.Оюунболд нарын чансаа өндөр 128бөх барилдах юм байна.

Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв. Харин өнгөрсөн жилийн барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм.