2017.01.01 / БИЛГИЙН ТООЛЛЫН 3

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.

Наран ургах, шингэх: 08.42-17.09

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 1 сарын 1, Адъяа гараг. Билгийн тооллын 3, Булаагч одтой, шар хулгана өдөр.

Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.