​МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд тухайн оныхоо манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулдаг. 16 дахь удаагийн “Алтан сарнай” наадмыг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулсан юм.

Нийгмийн ардчиллын төлөөх хүндэтгэлийн цомын эзэд

МАН-ын даргын нэрэмжит Нийгмийн ардчиллын төлөөх хүндэт цомыг Доржпаламын Ганзоригт гардууллаа . Мөн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх суулгах төвийн Элэг шилжүүлэн суулгах төслийн багт дээрх шагналыг гардуулсан юм.

Энэрэнгүй үйлс, хүмүүлэгийн оны онцлох: Гончигийн Ундармаа 

Хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин, СТА Гончигийн Ундармаа энэ жилийн "Алтан сарнай"-н эзэн боллоо. Тэрээр өөрийн удирддаг “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд оны өмнөхөн тав дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэж өгчээ. Эрүүл мэндийн салбарынхан түүний хүмүүнлэгийн үйлсэд талархаж, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдгээ дурсгасан билээ.

Нийгэм, улстөрийн салбарын оны онцлох хүн: Цэндсүрэнгийн Сандуй 

НИТХ-ын дарга Ц.Сандуйг нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүнээр нэрлэлээ. Тэрээр нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд 2016 оны сонгуульд багаа удирдан ялалт байгуулсан. Сүүлийн жилүүдэд МАН-д хийгдээгүй боловсон хүчний шинэчлэлийг хийж, салбарын бүрийн шилдэг залуучуудыг нэр дэвшүүлсэн юм.

Спортын салбарын оны онцлох хүн: Мөнхжанцангийн Анхцэцэг 

“Рио 2016” олимпийн наадмын шагналт VIII байрын эзэн М.Анхцэцэгийг спортын салбарын оны онцлох хүнээр тодрууллаа. Монголын туйванчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн тэрээр 2016 онд оюутны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга болсноос гадна залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медалийг хүртсэн.

Соёл урлагийн салбарын онц онцлох : Харанга хамтлаг

Монголын рок попын ертөнцөд өөрийн орон зайг бүрдүүлж, урлагийн төлөө зүтгэсэн амжилтаараа “Харанга” хамтлаг “Алтан сарнай”-н эзэн боллоо.

Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүн: Сайнбуянгийн Амарсайхан

 

“Оюуны ундраа” группийн ерөнхий захирал Сайнбуянгийн Амарсайхан энэ шагналын эзэн боллоо. Тэрээр 1992-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд 2004 оноос хойош Оюуны ундраа группийн ерөнхий захирлыг үүргийг гүйцэтгэж байгаа юм. 1700 гаруй ажилтантай тус групп уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт нилээд хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм.

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо нь 2001 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо байхдаа “Алтан сарнай” оны тэргүүн наадам зохион байгуулж эхэлжээ. Анх гурван номинациар оны онцлох хүн тодруулж, олноо алдаршуулж байсан бол номинацийн тоогоо нэмжээ.

2013 он

  1. Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн: Б.Бат-эрдэнэ
  2. Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүн: Жамбалын Ганбаатар
  3. Соёл урлагийн салбарын оны онцлох: Hero entertainment студи
  4. Спортын салбарын оны онцлох хүн: Уранчимэгийн Мөнх-эрдэнэ
  5. Шинжлэх ухаан, техникийн салбарын оны онцлох хүн: Намхайн Нацагням
  6. Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн: Буянтогтохын Гүрсоронзон
  7. Дэлхийн монгол хүн: Бат-очирын Сэр-од

2012 он

  1. Нийгэм, улс төрийн салбар: Дуламсүрэн Оюунхорол
  2. Бизнесийн салбар: Шагдарсүрэн Баярсайхан
  3. Соёл урлагийн салбар: Борхүү Амархүү
  4. Спортын салбар: Хандсүрэн Хатанбаатар
  5. Шинжлэх ухаан, техникийн салбар: Чоймаа Лодойравсал
  6. Хүмүүнлэгийн Салбар: Батсуурь Сүхболд
  7. Дэлхийн монгол хүн: Өлзийдэлгэр Батбаяр

2011 он

  1. Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүнээр: Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат
  2. Төрийн захиргааны салбарын оны онцлох хүнээр: Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар
  3. Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүнээр: “Өндөр буянт холдинг” компаний захиралН.Төмөрхүү
  4. Соёл урлагийн салбарын оны онцлох хүнээр: Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин
  5. Биеийн тамир, спортын салбарын оны онцлох хүнээр: Шатрын спортын Олон улсын их мастер Б.Мөнгөнтуул
  6. Хэвлэл, мэдээллийн салбарын оны онцлох хүнээр: “Үндэсний шуудан сонины сэтгүүлч, нийтлэлч Б.Ганчимэг
  7. Энэрэнгүй үйлс, хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүнээр: Анагаах ухааны доктор, профессор, Элэг шилжүүлэх мэс заслын багийн ахлагч О.Сэргэлэн
  8. Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүнээр: Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн судалгаа, шинжилгээний багийн судлаач доктор Л.Эрдэнэболд
  9. Нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтын салбарын оны онцлох хүнээр: “Мон полимет” группын ерөнхий захирал Ц.Гарамжав
  10. Иргэний нийгэм, олон нийтийн салбарын оны онцлох хүнээр: Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар

2010 он

  1. Нийгэм, улс төрийн салбарын онцлох хүн: Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
  2. Төрийн захиргааны салбарын онцлох хүн: Төв аймгийн засаг дарга Ц.Энхбат
  3. Эдийн засаг бизнесийн салбарын онцлох хүн: “Ньюком” компанийн гүйцэтгэх захиралБ.Болд
  4. Соёл урлагийн салбарын онцлох хүн: Монгол Улсын морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан
  5. Биеийн тамир, спортын салбарын онцлох хүн: Монгол Улсын гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер С.Батцэцэг
  6. Хэвлэл мэдээллийн салбарын онцлох хүн: “В” телевизийн захирал Г.Баянжаргал
  7. Шинжлэх ухааны салбарын онцлох хүн: ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун
  8. Энэрэнгүй үйлс хүмүүнлэгийн салбарын онцлох байгууллага: НҮБ-ын Хүүхдийн сан

2009 он

  1. Нийгэм, улс төрийн салбарт: Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
  2. Төрийн захиргааны салбарт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр
  3. Эдийн засаг, бизнесийн салбарт: "Тэнгэр" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг
  4. Соёл урлагийн салбарт: УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн
  5. Биеийн тамир, спортын салбарт: МУ-ын гавьяат тамирчин П.Сэрдамба
  6. Хэвлэл мэдээллийн салбарт: “Үндэсний шуудан” сонины эрхлэгч Б.Ганболд

2008 он

  1. Нийгэм, улстөрийн салбарт: Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар
  2. Төрийн захиргааны салбарт: ХХААЯ-ны газрын дарга П.Баянмөнх
  3. Эдийн засаг,бизнесийн салбарт: "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат
  4. Соёл урлагийн салбарт: Бурханч лам Г.Пүрэвбат
  5. Биеийн тамир, спортын салбарт: МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав
  6. Хэвлэл мэдээллийн салбарт: "Өнөөдөр" сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг

2007 он

  1. Нийгэм, улстөрийн салбарт: МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр
  2. Төрийн захиргааны салбарт: Мэргэжлийн Хяналтын газрын дэд дарга Ж.Энхбаяр
  3. Эдийн засаг, бизнесийн салбарт: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганболд
  4. Соёл урлагийн салбарт: МУСТА дуучин Т.Баясгалан
  5. Биеийн тамир, спортын салбарт: МУ-ын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган
  6. Хэвлэл мэдээллийн салбарт: ТВ5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэл

2006 он

  1. Нийгэм, улс төрийн салбарт: УИХ-ын дарга Ц.Нямдорж
  2. Төрийн захиргааны салбарт: Дархан-Уул аймгийн засаг дарга Д.Хаянхярваа
  3. Эдийн засаг, бизнесийн салбарт: "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ
  4. Соёл урлагийн салбарт: Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг
  5. Биеийн тамир, спортын салбарт: МУ-ын аварга Д.Сумъяабазар
  6. Хэвлэл мэдээллийн салбарт: МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балхжав

2005 он

  1. Нийгэм, улстөрийн салбарт: УИХ-ын гишүүн МУ-ын сайд У.Хүрэлсүх
  2. Төрийн захиргааны салбарт: УИХ-ын гишүүн, МУ-ын сайд Т.Ганди
  3. Эдийн засаг, бизнесийн салбарт: "Петровис" ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл
  4. Соёл урлагийн салбарт: МУСТА, Монголын Хүүхэд залуучуудын элч дуучин С.Жавхлан
  5. Биеийн тамир, спортын салбарт: Олон улсын хэмжээний мастер “Замчин” клубын тамирчин Б.Наранбаатар

2004 он

  1. Нийгэм, улстөрийн салбарт: УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХХАА-н сайд Д.Тэрбишдагва
  2. Төрийн захиргааны салбарт: УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Су.Батболд
  3. Эдийн засаг, бизнесийн салбарт: Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Х.Наранхүү
  4. Соёл урлагийн салбарт: МУСТА, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа
  5. Биеийн тамир, спортын салбарт: Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж

2003 он

  1. Нийгэм, улс төрийн салбарт: МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаД.Идэвхтэн
  2. Төрийн захиргааны салбарт: ХЗДХ-ийн дэд сайд Ц.Мөнх-Оргил
  3. Эдийн засаг, бизнесийн салбарт: Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч А.Батсүх
  4. Соёл урлагийн салбарт: Зууны манлай дуучин Б.Сарантуяа
  5. Биеийн тамир, спортын салбарт: МУ-ын залуу аварга Г.Өсөхбаяр

2002 он

  1. Төр захиргааны салбарт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд
  2. Нийгэм, улстөрийн салбарт: Гадаад хэргийн дэд сайд Сү.Батболд
  3. Бизнес, эдийн засгийн салбарт: Моннис группын захирал Б.Чулуунбаатар

2001 он

  1. Төр захиргааны салбарт: УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ө.Энхтүвшин
  2. Нийгэм, улстөрийн салбарт: МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
  3. Бизнес, эдийн засгийн салбарт: МИАТ компанийн дэд захирал Ц.Баатарсайхан