Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг шилжүүлснээр шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан.

Тэгвэл энэ өдрийг нөхөж нэгдүгээр сарын 7-ны бямба гарагт нийтээр ажиллах юм. Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах шаардлагаар Засгийн газрын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна.