Сайн байцгаана уу би жирийн нэг айлын эмэгтэй байна. Би нөхөртөйгөө суугаад 5 жил хүүхэдтэй болоод 2,5 жил болж байна.

Би нөхөртөйгөө суухaaс өмнө нэг залуутай унтаад хаягдсан юм. Нөхөр маань энэ талаар мэднэ л дээ. Тэхдээ яадаг ч үгүй намайг үнэхээр их хайрладаг хүүдээ ч маш их хайртай хааяа нэг л архи уудаг байсан. Гэтэл ойрмогхон өмнөх залуу маань msg бичээд би хариу бичсэн юм. Урьдын зүйлсээ ярилцаад дугаараа өгөөд тэгсэн нөхөр маань үзчээд уурлаж байгаад гайгүй болсон л доо.

Тэгсэн дараа нь дахиад тэр залуу бичихээр нь би дахиад хариу бичсэн гэхдээ уулзах уу гэхээр нь үгүй гээд хэзээ ч чамтай унтахгүй гээд гэтэл тэр сүүлийн мэссэжлэсэн хүн нөхөр маань байсан байна лээ. Өмнөөс нь надтай шөнөжингөө бичсэн байсан. Тэгээд одоо тусдаа байна хэд л хонож байна нөхрөө санаад байна. Яах вэ туслаач…