Би өөрөөсөө болоод гэхүүдээ тэнэг байдалд орчлоо. Яасан гэхээр. Нөхөртэйгөө нийлээд 8 жил болжийноо энэ хугацаанд бид хоёр хэн хэн нь араар тавьж байгаагүй үнэнч одоо ч тэр хэвээрээ.

Нөхрөөсөө өмнө нэг хүнтэй хүүхэд үедээ үерхэж байсан юм. Гэтэл саяхан фб-г санаандгүй хараад тэгээд яахав сонирхоод орчихсиймаа. Тэгээл яахав хаана юу хийдийн байна ямар амьдралтай болсон бол гээд сонирхоод фб-руу нь нилээн хэд хайгаад орчихвоо гэхдээ надад сонирхлоос өөр намайг гэх нь үү гэсэн бодол огтоос байгаагүй яагаад гэхээр тэр залуугаас манай нөхөр хэдэн мянга дахин илүү хүн би тэр хүнээс салсандаа баярладаг юм.

Тэгээд яахав шөнө унтаагүй фб ухаж байгаал шинэ зураг нтр хийжүү ямар болж гэж сонирхож ороол ер нь фб орохоор хүн хүний юм ухаал байдаг даа. Өглөө сэрэнгүүтээл би угаасаа утсаа шүүрээл фб ухдын тэгээд хэд хэд орчихгүй юу тэгсэн манай хүн тэрийг нь харчихжээ. Тэгээд л бөөн уур. Хэн юм гэхээр нь яг тэрхэн үедээ намайг буруугаар бодохгүй гэж бодоод таньдаг юмаа сонирхоод орсон гэсийн тэгсэн худлаа ярь гээд тэгэхээр нь үнэнээ хэллээ өмнө нь үерхэж байсан юмаа зүгээр сонин санагдаад хэд хэд орсон гэсэн чинь. Шөнө ч ороол өдөр ч ороол өдрийн бодол шөнийн зүүд болоод байдымуу гээд. Би өөрөө байсан бол бас тэгж уурлах л байсан байх л даа.

Гэхдээ hi ч гэж юм бичээгүй зүгээр сонирхсон хүнд ийм зан байдаг биздээ гэж хэлээд бид 2 муудалцчихлаа. Миний бүр уур хүрээд байнаа. Надад тэр хүнийг гэсэн сэтгэл бүр хумсны толины чинээ ч алга таарахаараа энийг би яаж тоосын болоо гэж голж хардаг байхгүй юу. Тэгсэн яалт ч үгүй нөхцөл байдал нь миний буруу болчоод байх юм. Ер нь яаж ойлгуулах вэ? Би буулт хиймээргүй байна. Та нар ч гэсэн манай нөхрийн зөв гэж бодож байна уу?