Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ ууланд хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Харин “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз нь хууль бус тул цуцалж өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Улмаар хариуцагчаар Ашигт малтмалын газрыг татсан. АМГ нь гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг тус тус татсан байгаа. 

Энэ маргааны шүүх хурал удаа дараа хойшилсоор байгаа бөгөөд өнөөдөр хуралдааны тов гараад байна. 

“Сентерра Гоулд” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийг эрээ цээргүй шууд дарамталсан гэдгийг шүүх хуралд оролцогчид хэлсэн. Мөн Ноён ууланд “нинжа” нар орсон бөгөөд тэд “Сентерра гоулд” ХХК-тай хамтарч байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байна. 

Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа