Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон.

Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн хөнгөлөлттэй олгоно. Хөнгөлөлттэй эм олгох журам нэгдүгээр сарын 2-оос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөгдөнө.