Хэргийн газарт яг одоо  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид хамгаалалтад гарч, барилгыг тусгаарлаад байна.  Харин тусгайгийн зургаан цагдаа, хоёр үнэрч нохой нэмэлтээр ирж, тэсэрч, дэлбэрч болзошгүй бөмбөг байгаа эсэхийг шалгаж, илрүүлэх ажиллагааг явуулж буй гэлээ.   

Барилгын гаднах 200 метр талбайг цагдаа, онцгойгийнхон бүсэлсэн ч, Сэнтрал тауэрын ойролцоох авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэж Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал мэдээллээ.